Гал тахих ёс

Галын эзэн, бурхны нэрийг "Аралха" гэх. Түүнээс аврал эрж, галаа ариутгах тахилга хийнэ. Таван хошуу малын дүрстэй модон сийлбэр, нум сум, шагай, айргийн сав архад, архины ташуур, галын тулга, авдар, сав суулга зэргийн дүрсийг дуурайлган, модоор жижиг хэмжээгээр хийж, хооронд нь холбон ногтноос уяж, гэрийн урд дотуур унинд хавчуулна.

Гоёмсог, шаргисан дуутай энэ эдийг Талын зэл" гэнэ.Гал тахих ёсыг Тал тайх" гэдэг. Гал тайх зан үйл нь тусгай бэлтгэл, хэрэглэгдэхүүн, дэг жаяг, ёс журамтай. Гал тахисны дараа "Цагаан цоохор морь" нэртэй уртын дууг дуулна. Мөн хүмүүс зэрэгцэн сууж, тахим доогуураа цагаан мод дамжуулан харилцан тааж тоглох ба үүнийг Түвээ гүйлгэх" гэнэ.

 

Эх сурвалжийг Баян-Өлгий аймгийн нэвтэрхий толь